Пап Францис шашны сахилт амьдралын бүлгэмүүдийн хуралдаанд мэндчилгээ хүргэлээ

Ватикан радио

foto20Пап Францис өнгөрөгч бямба гарагт (1 сар 28) Шашинд тулгараад байгаа шашны сахилт амьдралын бүлгэмүүдийн гишүүд багасаж байгаа явдал нь сахилт амьдралаас гадна Шашныг өөрийг нь ч мөн тамир тэнхээгүй болгож байна гэж хэллээ.

Тэнгэрбурханд зориулсан амьдрал болон Шавь нарын амьдрал нийгэмлэг хэмээх шашны бүлгэмийн  хуралдаанд хандан тэнгэрлэг дуудлагаас хүмүүс татгалзаж, шашин нь “цус алдаж” буй мэт өөрийн шашны сүсэгтнүүдийг алдаж буй нь  “үнэнч байдал”-тай холбоотой хэмээн  Пап Францис ярьсан.

Ариун Эцэг мөн зарим хүмүүс нь ариун сүнсээр танин мэдэх чадвар хүлээн авсан тул зөв зүйтэй шийдвэр гаргаж тэнгэрлэг дуудлагын дуудлага хүлээн аваагүй байна гэдгээ шийдвэр гаргахаас өмнө ухамсарлаж байна. Гэвч зарим нь шашинлаг амьдралаар амьдарч байгаад, сүйлчийн амлалт өгсөн ч орхин явж байна.

Тухайн хүн дуудлагадаа үнэнч байх нөхцөлд зөвхөн нийгмийн өөрчлөлт бус чухал, тодорхой шийдвэр гаргах, хариуцлага хүлээн авах чадваргүй болсон байна гэж Пап Францис хэлсэн.

Ариун Эцэг хэлэхдээ эдийн засгийн дүрэм нь ёс суртахуунаас дээр тавигдаж буй нийгэмд амьдарч байна. Мөн энэхүү нийгэм нь “залуучуудын дэлхий” хэдийгээр энэ нь ээдрээтэй байх болов ч баялаг, чадал сорьсон байдаг.

“Залуу хүмүүс сүнслэг амьдралыг чин сэтгэлээсээ хайдаг” гэвч орчлон ертөнцийн хөл үймээнээр дүүрсэн аж байдал дунд “амжилтыг ямар ч үнэ цэнээр олж авах, амар хялбар мөнгө, баяр цэнгэлийг хайх” зэрэг тулгарч байна. Энэхүү сөрөг цохилтыг няцаах арга нь Айлдлын баяр хөөрийг түгээх… залуу хүмүүсийг мөхлөөс аврахын тулд сайн мэдээ дэлгэрүүлэлт бүх ёс заншилд тунхаглагдах нь зүйтэй.

Эцэст нь Пап Францис тэнгэрлэг дуудлагын нийгэмлэгт хандан үнэнч байдлын “гэрчлэгчид” байх нь зүйтэй бөгөөд залбирал үйлдэн, Библийг залбиралт байдлаар унших, Талархал-магтаалын үндсэн ёслол болон эвлэрэл үндсэн ёслолд оролцох бөгөөд нөхөрсөг зөвлөгөөг бие биедээ өгч, бусад ах, эгч нарынхаа гэмт байдлыг уучлан өршөөж, энэрэл нигүүлслийн жишээ байгаарай гэж хүссэн.

Ганцаараа алхах үед хүчтэй байх нь хэцүү байдаг тиймээс тэнгэрлэг дуудлагын амьдралд бэрхшээл тулгарсан  бусад ахан дүүсээ сонсож хамт алхах ёстой. “Тэнгэрбурханы зам мөрийн туршлагтай ахан дүүс бид нарын дунд байх нь хэрэгтэй… сайн удирдагч нар байхгүй учир Тэнгэрбурханд зориулсан амьдралын дуудлага олноор алдагдаж байна” гэж Пап лам хэлсэн.

Бэлтгэсэн: Баяржаргал Кристина