Христийн сүсэгтнүүд шашин дэлгэрүүлэх үйлс, хамтын үйлчлэлд өөрсдийгөө зориулагтун хэмээн Пап уриалж байна.

Христийн сүсэгтнүүдийн үнэн сэтгэлийн эвлэрэлд хүрэхийн тулд нэгэн нэгнийхээ авьяас билгийг хүлээн авч, даруу сэтгэлээр суралцах юм. Өнгөрсөн лхагва гарагт Паул гэгээнтний дээд сүмд цугласан бүх Христийн шашны төлөөлөгч нарт хандан Пап Францис Паул гэгээнтний эрс өөрчлөлтийн их баяр ёслолоор Христийн сүсэгтнүүдийн эв нэгдлийн төлөөх долоо хоног өндөрлөж байгааг дуулгалаа.

Филиппа Хитчений сурвалжилснаар:

Пап Францис номлолдоо даатгал залбирлын долоо хоногийн урианд тулгуурлан “Эвлэрэл: Христийн хайр биднийг албаддаг” энэ бол Христээс бидэнд өгч буй бэлэг юм. Хагарал буй газарт хүн бүр эвлэрлийг авчрахын тулд хүчин чармайлт гаргах ёстой. Эвлэрэл бол Тэнгэрбурханаас хүн нэг бүрт өгч буй бэлэг юм. Эвлэрэл бид нараас золиос ба амьдралын шинэчлэлтийг шаарддаг хэмээн Пап Францис хэлсэн. Есүс өөрийн амьдралыг хүмүүсийн төлөө өгсөн мэт бид бусдын төлөө амьдралаа зориулахад дуудагдсан. Бид зөвхөн өөрийнхөө, өөрийн сонирхлыг урьтал болголгүй Христийн төлөө, Христийн дотор амьдрах нь зүйтэй.

Бэлтгэсэн: Баяржаргал Кристина