Апостолик захиргаа

Хамба лам Вэнсэслао Хан-Уул дүүргээс шагнал хүртлээ

Бидний хамба лам Вэнсэслао Падилла Нийслэлийн Хан-Уул дүүргийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж дүүрэг үүсч байгуулагдсаны 50 жилийн ойн “медаль”-аар шагнагдлаа. 12 сарын 24 Share List

Цааш унших »

Христ мэндэлсэн баярын мэндчилгээ

Христ дэх эрхэм ахан дүүс нараа. Энэ үе бол бид Тэнгэрбурханы тэнгэрлэг өршөөл нигүүлсэл Есүсээр дамжин бие махбод болсон тухай тунгаан боддог хишиг ивээлийн улирал юм. Бид мэндлэлтийн үйл явдлыг харуулсан аливаа зүйлийг шимтэн үзэхдээ хүн төрөлхтөнд үзүүлсэн Тэнгэрбурханы өршөөнгүй хайр болох Христийн нүүр царайг энхрийлэн хардаг. Христийн мэндлэлт бол Тэнгэрбурхан бүх хүмүүст авралыг авчирч байгаа баталгаа юм. Тиймээс Христийн ...

Цааш унших »

Катедралд хүүхдийн Христмас баяр боллоо

2015.12.12 Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедрал 400 гаруй хүүхдийг хүлээн авч хамтдаа дуулж бүжиглэн Христийн мэндэлсэн баярыг тэмдэглэн өнгөрүүлжээ. Катедрал жил бүрийн 12 сард хорооныхоо орлого багатай айл өрхүүдийн хүүхдүүдийг ийнхүү хүлээн авч гарын бэлэг гардуулсаар ирсэн юм. Бяцхан хүүхдүүдийг баярлуулсан энэхүү үйл ажиллагааг дэмжсэн мөн зохион байгуулсан бүх хүмүүст талархал дэвшүүлье. Share List

Цааш унших »

Залуучуудын Христмас баяр болж өнгөрлөө

12 сарын 19. Монгол дахь католик Шашны залуучуудын Христмас баяр болж өнгөрлөө. Паришуудын залуучуудад хамтдаа цугларч, танилцаж нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлөх боломж олгосон Залуучуудын Хорооны гишүүд болон паришын ахлах лам нартаа баярлалаа. Share List

Цааш унших »

Хамба лам Өршөөл нигүүлслийн онцгой Баярт Жилд зориулан үг хэллээ

Монгол дахь католик Шашны тэргүүн Вэнсэслао Падилла Өршөөл нигүүлслийн онцгой Баярт Жилд зориулан нийт сүсэгтнүүддээ хандан үг хэллээ. 2015.11 сар. Share List

Цааш унших »

Катедралын найрал дуучиддаа баяр хүргэе

Петр Паул гэгээнтнүүдийн Катедралын найрал дууны хамт олон 2015 оны Солонгосын хойгийн нэгдэл дууны анхдугаар тэмцээний эцсийн шалгаруулалт хүртэл амжилттай оролцон үзэгчдийн хүндэтгэл хүлээсэн найрал дуучдаар шалгарч өргөмжлөл болон мөнгөн шагналын эзэд болжээ. Та бүхэндээ баяр хүргэе! Share List

Цааш унших »

Өршөөл нигүүлслийн онцгой Баярт Жил зарлагдлаа

Өршөөл нигүүлслийн онцгой Баярт Жил 2015.12.8 – 2016.11.20 «Эцэгийн адил өршөөнгүй байгтун» Францис Пап лам 2015 оны 4 сарын 11-нд тохиосон тэнгэрлэг өршөөл нигүүлслийн ням гарагт оройн залбирлаар Misericordiae Vultus – Нигүүлсэнгүй нүүр царай хэмээн нэрлэсэн албан захидлаа танилцуулан өршөөл нигүүлслийн онцгой баярт жилийг бүх дэлхийн католик Шашинд албан ёсоор зарлан тунхагласан билээ. Үүнээс нэг сарын өмнө буюу 3 сарын ...

Цааш унших »

Симон Мпуту Нганду сахил санваарын хэргэм хүртлээ

  Си Ай Си Эм байгууллагын гишүүн Конг улсын иргэн Симон Мпуту Нганду сахил санваарын хэргэм хүртэх ёслол 10 сарын 25-ны ням гарагт Петр, Паул гэгээнтнүүдийн Катедрал дээр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэхүү ёслолын магтаал талархалын Мөргөлд монголын болон гадны улс орны олон хүмүүс хүрэлцэн ирсэн байсны дунд Си Ай Си Эм байгууллагын Филиппиний бүсийн орлогч тэргүүн фр. Дидиер Бадианга ...

Цааш унших »

Фр. Симон сайн дурын ажилтны дээд шагналыг хүртлээ

БНСУ-ын Ерөнхий сайдын нэрэмжит гадаад дахь сайн дурын ажилтны дээд шагналыг Дархан хот дахь “Сүсэгтнүүдийн туслагч Эх Мариа” католик сүмийн санваартан фр. Симон хүлээн авлаа. Бүх итгэгчдийнхээ нэрийн өмнөөс баяр хүргэе ээ. Тэнгэрбурхан таныг адислах болтугай. Share List

Цааш унших »

Дон Боско төвийн хэвлэлээс шинэ номнууд ирлээ

“Дон Боско” хүүхэд залуучуудын төвийн хэвлэлээс шинэ номнууд ирлээ. Залуучуудын боловсрол сурган хүмүүжлийн ажилд өөрийн хувь нэмрээ оруулж байдаг уг төв нь энэ удаа бидэнд гадаадын уран зохиолуудаас орчуулан хүргэж байна. Та дараах номнуудаас авахыг хүсвэл Дархан-Уул аймаг дахь “Дон Боско” төвд шууд хандах эсвэл паришаараа дамжуулан авах боломжтой. Энд орчуулагч Б. Наранбулагийн Тольгүй улс /Ким Юл Хи Алтан гургалдай /Ханс Кристиан Андерсон Үнэнч ...

Цааш унших »